Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат 2 иргэн 10 сарын 18-ны өдөр ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад өнөөдрийг хүртэл сураггүй байна. Тус иргэдийг сураггүй болсон дуудлага энэ сарын 25-нд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт ирж эрэн хайх ажиллагаанд нийт 60 хүн оролцож байна. Үүнд Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Онцгой байдлын газрын Эрэн хайх салбарын 10 алба хаагч, 1 автомашинтай 1 дүгээр бүлэг, Тагнуулын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийн 2 хүн, 7 автомашин, 6 морь, 1 нохойтой 4 бүлэгт хуваагдан хайх ажиллагаанд оролцож байна. Өчигдөр Алаг-Эрдэнэ сумаас Их бага Цагаан чулуут гэдэг газар хүртэл 40 км-т, 2 дугаар бүлэг Байц хадны хавцал гэдэг газар 30-км-т, 3 дугаар бүлэг Засаг-Уул гэдэг газар 40 км-ийн тойрогт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсож өглөөний 7 цагаас дахин эхэлсэн байна.
Б.Гантуяа
Алга болсон БНХАУ-ын иргэдийг эрэн хайх ажиллагаанд 60 хүн оролцож байна |
|
Сэтгэгдэл бичих