Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос сураггүй алга болсон БНХАУ-ын хоёр иргэнийг хүч нэмэгдүүлэн хайж байна.БНХАУ-ын харьяат иргэн 25 настай эрэгтэй М, 28 настай эмэгтэй иргэн Г нар 10 сарын 18-ны өдөр ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Тагнуулын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 36 хүн, 5 автомашин, 5 морь, 1 нохойтой 3 бүлэгт хуваагдаж, 10 сарын 28-ны өдөр 1 дүгээр бүлэг Алаг-Эрдэнэ сумын сумын 6 дугаар багийн Ар голын-Эх гэдэг газраас Байцын хад гэдэг газар хүртэл 60 км-т, 2 дугаар бүлэг Нуурт хөндий гэдэг газар хүртэл 40-км-т, 3 дугаар бүлэг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн Шимийн-Агь гэдэг газар хүртэл 40 км-т тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүн хүрээгүй харанхуй болсон учраас 20 цаг 30 минутад түр зогсоосон байна. Эрэн хайх ажиллагаа өнөөдөр өглөөний 8 цагт дахин эхэллээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар Хатгал тосгоныг зорьжээ.
Б.Гантуяа
Алга болсон БНХАУ-ын иргэдийг хүч нэмэгдүүлэн хайж байна |
|
Сэтгэгдэл бичих