Мөрөн суманд цас орсны улмаас хальтиргаа гулгаа үүссэн учир Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас жолооч нарт гурван төрлийн анхааруулга санамжийг тарааж зөвлөгөө мэдээлэл өглөө. Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн алба хаагчид мотоцикл бүхий иргэд болон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт өвлийн дугуйгаа тавьж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, явган зорчигчийг хүндэтгэн зам гаргах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг сануулж сэрэмжлүүлэв. Тус аймагт оны эхний есөн сарын байдлаар 225 хүн баривчлагдаж, 1046 хүн эрүүлжүүлэгдэж, 11097 хүнд 437960.0 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Б.Гантуяа
Жолооч нарт анхааруулах санамж өглөө |
|
Сэтгэгдэл бичих