Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүндэтгэлийн хаалганы хажууд баригдсан замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг улсын комисс хүлээн авлаа. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны Барилга, байгууламжийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар,инженер Ц.Энхтөр нар барилгын үйл ажиллагаатай танилцаж постыг ашиглалтад хүлээн авлаа.
Замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 70 гаруй сая төгрөгөөр барьж гүйцэтгэсэн байна. “Тус пост ашиглалтад орсноор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гэмтэл буурах, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэргээс сэргийлэх, хулгайн замын хяналт шалгалт сайжрах, жолоочийн хариуцлага сайжрах зэрэг олон үр дүн гарна” гэдгийг Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ.
Б.Гантуяа
Замын хөдөлгөөний хяналтын постын барилгыг хүлээн авлаа |
|
Сэтгэгдэл бичих