Хууль хяналтын байгууллагуудад орон нутгаас дэмжлэг үзүүллээ
2018-10-16 11:22:13, 717

Хөвсгөл аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрх зүйн хөтөч-Эх оронч үзэл” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгаас Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шатахуун бага зарцуулдаг суудлын автомашин нийлүүлж, дэмжлэг үзүүлэв.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Ганболд “Хөвсгөл аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахад хүүхдийн тэтгэлгийн төлбөр төлөлтийн бодит биелэлтийг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой” болохыг онцлон тэмдэглээд энэхүү ажилд тусгайлсан бодлого баримтлах, ажлаа эрчимжүүлж, амжилт гарган ажиллахыг албан хаагчдаас хүслээ.  Мөн Шүүхийн шинжилгээний албаны албан хаагчдад нарийн мэргэжлийн шинжилгээ хийх микроскоп 2 ширхэг, нягтрал сайтай сайн чанарыг зургийн аппарат 2 ширхэг, иж бүрэн суурин компьютер зэрэг тоног төхөөрөмж, техник хэрэгслийг гардуулан өглөө. 

Тус тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь криминалистикийн шинжилгээг богино хугацаанд чанартай хийх, гэмт хэргийн ул мөрийг шаардлага хангахуйц чанарын түвшинд бэхжүүлж, гэмт хэргийн илрүүлэлтэд бодитой үр дүнгээ өгөх ажээ.



Хууль хяналтын байгууллагуудад орон нутгаас дэмжлэг үзүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-16 12:44:13
    Зочин: Их л сонин агуулгатай үг хэлжээ