Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Шаварт” гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 20 км тус сумын харьяат 46 настай иргэн Э суудлын автомашинтай Сэлэнгэ голоор гарах гэж яваад гол руу гарам андуурч орон амь насаа алджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж цогцсыг Сэлэнгэ голын уснаас гаргаж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Иргэдийг гол мөрний усаар гарахдаа баталгаат зам гүүрээр зорчиж байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, Ахмад Л.Ганзориг сэрэмжлүүлж байлаа. Тус аймгийн хэмжээнд он гарсаар 8 хүн усны ослоор нас барсан ажээ.
Б.Гантуяа
Гарам алдаж орсоны улмаас усанд осолджээ |
|
Сэтгэгдэл бичих