Аймгийн хэмжээнд 4800 орчим хяналтын камер ажиллаж байна
2024-09-16 15:02:08, 175

Хөвсгөл аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 4800 орчим хяналтын камер ажиллаж байна.

Ногоон бүс камержуулалт аяны хүрээнд аймгийн хэмжээнд нийт 609 сая төгрөгөөр 9 суманд хөдөлгөөнт 29, чиглэлийн 176 хяналтын камерыг шинээр байршуулсан байна.

 

Мөрөн сумын хэмжээнд 124 аж ахуйн нэгж, байгууллагад  156 хяналтын камер шинээр байршуулж, 80  аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний төвийг  Цагдаагийн газрын нэгдсэн сүлжээнд холбожээ.

Мөн хиймэл оюун ухааны ухаалаг системийг Цагдаагийн газрын хяналтын камерын нэгдсэн төвд суурилуулан ашиглаж байна.

Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, айл өрх, гудамж, хороог камержуулах ажил үргэлжилж байна гэж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Б.Ганаа



Аймгийн хэмжээнд 4800 орчим хяналтын камер ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-16 20:34:50
    ?????: Мөрөнд ойрхон ийм модтой уул байхгүй ээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-16 15:18:06
    ?.??????: Баязүрх сумын манай гэрийн хашааны зураг тавьсан байна. Мөрөнгийн зураг биш байна