108 утсанд ирэх дуудлага 23,6 хувиар нэмэгджээ
2023-11-01 13:58:04, 231

Хүүхдийн тусламжийн 108 утсанд Хөвсгөл аймагт энэ оны эхний 9 сарын байдлаар 248 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23,6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ онд бүртгэгдсэн нийт дуудлагын 118 дуудлагыг бүрэн шийдвэрлэж, 123 дуудлага хяналтад шийдвэрлэх шатанд байна.

Бүртгэгдсэн нийт дуудлагын 222 буюу 92,1 хувь нь Хүүхдийн эрх хамгааллын дуудлага, 16 дуудлага буюу 6,6 хувь нь зөвлөгөө хүссэн, 4 дуудлага буюу 1,6 хувь нь өргөдөл, гомдлын шинжтэй дуудлага ирсэн байна.

Нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллийн хүчирхийллийн хэлбэрээр нь ангилбал сэтгэл санааны хүчирхийллийн дуудлага 36 хувь, үл хайхрах хүчирхийлэл 25 хувь, бие махбодын хүчирхийлэл 23,2 хувь, бэлгийн хүчирхийлэл 4,1 хувь, бусад хүчирхийллийн хэлбэр 11,7 хувийг тус тус эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал сэтгэл санааны хүчирхийлэл 2 хувь, бэлгийн хүчирхийлэл 1,1 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа бол бие махбодын хүчирхийлэл 7,8 хувь, үл хайхрах хүчирхийлэл 7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Б.Тамираа 



108 утсанд ирэх дуудлага 23,6 хувиар нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0