Хөвсгөл аймгаас Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэйгөөр хааж өчигдөр орой нутагтаа ирлээ.
Залуусыг аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын хамт олон хүлээн авч баяр хүргэж, талархлаа илэрхийлэв.
Энэ үеэр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн В.Шинэцэцэг залуучуудад орон нутагт нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл өгч, төсөл хамрагдах боломжтойг танилцууллаа.
Хөвсгөл аймагт 18-25 насны 8000 гаруй залуус байдаг бөгөөд жилд хугацаат цэргийн албыг 300 орчим залуус биеэр хаадаг ажээ.
Б.Ганаа
Цэргээс халагдаж ирсэн залууст нээлттэй ажлын байрыг танилцууллаа |
Сэтгэгдэл бичих