Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мөрөн сумын “Далай ээж” хүнсний захад хийсэн хяналт шалгалтын үеэр хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөөшилсөн загас худалдаалж байсныг илрүүлжээ. Аймгийн хэмжээнд “Хөвсгөл хүнс”, “Дүүрэн нуур” гэсэн хоёр үйлдвэр загасан бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлтэй үйлдвэрлэж байгаа боловч зарим иргэд стандартын бус орчинд загас үйлдвэрлэж худалдаалах зөрчил гарсаар байгаа юм. Өнгөрсөн онд хуурамчаар гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн загас худалдан авсан иргэд хордлогод орсон тохиолдол гарсан учраас иргэдийг хэзээ хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хуурамч нөөшилсөн загасан бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Хөвсгөл аймгийн МХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч У.Бат-Амгалан хэлэв.
Б.Гантуяа
Стандартын бус орчинд загас үйлдвэрлэн худалдаалж байжээ |
|
Сэтгэгдэл бичих