Хөвсгөл аймагт Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны тугийг аялуулж, бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх, Цагдаагийн болон цэргийн тангараг давтах ёслолын арга хэмжээ боллоо.
Ёслолын ажиллагаанд ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай албаны дарга Цагдаагийн хурандаа Д.Батбаатар, орон нутгийн удирдлагууд, Цагдаагийн болон аймгийн цэргийн хүрээний анги, байгууллагын алба хаагчид, ахмад ажилтнууд оролцлоо.
Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн Байлдааны тугийг Ахмадын хорооны санаачилгаар сэргээн засварлахаар шийдвэрлэжээ.
Тугийг 21 аймгийн 231 сумын хурдан удмын 313 азарганы хөхөл, дэл, сүүлний хялгасыг дээжлэн авч сэргээн засварласан байна.
Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн Байлдааны туг нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын золбоо хийморь, сүр хүч, яруу алдар, гавья зүтгэлийг илчилж, албаараа бахархах, омогших бахдалыг төрүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч шударгаа зүтгэхийн бэлгэ тэмдэг, бахархал болсон үнэт зүйл юм.
Б.Гантуяа
Цагдаагийн албаны болон дотоодын цэргийн байлдааны тугийг аялуулж, хүндэтгэл үзүүллээ |
|
Сэтгэгдэл бичих