Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын захирамжийн дагуу Хилэнтийн гүүрний орчимд тогтмол хяналт шалгалтыг хийж байна. “Өдөртөө үүгээр зорчиж буй 150 орчим машин, 450 орчим иргэнийг шалгаж байгаа бөгөөд ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй” гэж Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч У.Бат-Амгалан мэдээллээ. Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сум тарваган тахлын голомттой бөгөөд намрын цагт иргэд тарвага агнах, түүхий эд эрхтнийг зөөвөрлөх тохиолдол гардаг учраас аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 10 сарын 1-нийг хүртэл эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллах юм.
Б.Гантуяа
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж байна |
|
Сэтгэгдэл бичих