Хөвсгөл аймгийн Шуурхай штабын ээлжит 2-р хуралдаан болж аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн мөсөн бүрхүүлийн зузаан нимгэрч байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн гол, мөрний мөсөөр зорчихыг хориглов.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуураас усжих Эгийн гол, Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчимд битүү мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болсон байна. Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон болон Ханх сум орчимд мөсний зузаан 120 см олон жилийн дунджийн орчим байна.
Цаг агаар дулаарч буйтай холбогдуулан томоохон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний нягт багасаж, хэврэгшин мөсний зузаан нимгэрч байгаа тул нийт ард иргэд малчид тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байлаа.
Б.Ганаа
| Гол мөрний мөсөөр зорчихыг хориглов | 
			  ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26 
 
                
    
			  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18 
 
                
    
			  Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08 
 
                
    
			  Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49 
 
                
    
			  Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39 
 
                
    
			  Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17 
 
                
    
			  Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16 
 
                
    
			  Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12 
 
                
    
			  Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07 
 
                
    
Сэтгэгдэл бичих