Цагдаагийн газар бүрэн тоноглогдсон автомашинтай болов
2018-09-28 10:33:15, 1080
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Цагдаагийн газарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг чанаржуулах, иргэдэд цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор бүрэн тоноглогдсон суудлын хоёр автомашин  гардуулж, алба хаагчдын ажилд амжилт хүслээ.
 
 Мөн аймгийн  Цагдаагийн газрын үйл ажиллагаа болон энэ оны эрүү, хэв журмын нөхцөл байдлын мэдээ мэдээлэлтэй танилцаж нийт алба хаагчидтай уулзаж алба хаагчидтай уулзав. Аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, хулгайн гэмт хэрэг, зам тээврийн осол буурахгүй байгаа аж. Мөн бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа учраас энэ хичээлийн жилээс эхлэн бүх сургуулиудтай гэрээ байгуулж урьдчилан сэргийлэх ажилд багш, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж байна.


Цагдаагийн газар бүрэн тоноглогдсон автомашинтай болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0