Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар гэр хорооллын 9 удаагийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 6 удаагийн гал түймрийн дуудлага Мөрөн суманд, Тосонцэнгэл, Тариалан, Цагаан-Уул сумдад тус бүр 1 удаагийн дуудлага мэдээ бүртгэгдээд байна. Гал түймрийн дуудлага мэдээллийн ихэнх шалтгаан нөхцөл нь яндангийн цонолтоос үүдэлтэй байгаа юм байна. Иймээс иргэдийг гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, ил утастай тень хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэхийг зөвлөж байна. Мөн яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Б.Туяа
Яндангийн цонолтоос үүдэлтэй гал түймрийн дуудлага нэмэгджээ |
Сэтгэгдэл бичих