Осол, гэмтлийн өвчлөл эрс нэмэгджээ
2022-11-29 17:37:24, 344

Өнөөдөр Дэлхий нийтээр зам тээрийн ослын улмаас хохирсон иргэдийн ар гэрийхэнд хүндэтгэл үзүүлэх “Хичээх өдөр” тохиож байна. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар хамтран иргэдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна. Тус аймагт оны эхний 10 сарын байдлаар осол, гэмтлийн өвчлөл 1279 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 500 тохиолдлоор нэмэгдсэн байна. Мөн нас баралт 100 тохиолдол бүртгэгдсэний дотор зам тээврийн ослын улмаас 18 иргэн амь насаа алджээ. Бүртгэгдэж буй осол гэмтлийн 40 гаруй хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас  үүдэлтэй байгаа юм байна. Иймээс иргэдийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэйг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн ахмад Б.Батбаатар анхаарууллаа.

Б.Амирлан 

 



Осол, гэмтлийн өвчлөл эрс нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0