Малдаа яваад сураггүй болсон 2 хүүхдийг эрэн хайж байна
2022-11-04 10:53:24, 1378
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Эгийн голын гүүр” гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 167 км, сумаас урд зүгт 2 км-т малчин С, П нар энэ сарын 2-ны өдрийн 15 цагт малаа хариулахаар мотоциклтой гараад сураггүй алга болсон байна. Тодруулбал Эрдэнэбулган сумын харьяат С 15 настай эрэгтэй, Тариалан сумын харьяат П 15 настай  эрэгтэй.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж байна.   
 
Б.Туяа 


Малдаа яваад сураггүй болсон 2 хүүхдийг эрэн хайж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0