Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтран Хөвсгөл нуурт “Гүний усны шумбалтын сургалт, дадлага”-ыг энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Энэ үеэр алба хаагчид хамтран 10-25 метрийн гүнд 30 цагийн 100 гаруй удаагийн шумбалт хийж, туршлага солилцсон байна. Мөн алба хаагчид үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд шөнийн шумбалтын дадлага хийж мэргэжлийн ур чадвараа бататгасан нь онцлог болсон байна.

Сургалт танхим болон дадлага гэсэн хоёр төрлөөр явагдаж, ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 орчим алба хаагч хамрагдлаа.

Б.Ганаа
| Хөвсгөл нуурт үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд шөнийн шумбалт хийжээ |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих