Барилгын краны сум хугарч нурах аюултай нөхцөл үүсжээ
2022-05-18 00:02:33, 995

Өнөөдөр 20 цаг 30 минутын  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багт баригдаж буй 14 давхрын барилгын краны сум  хугарсны улмаас  кран нурах аюултай нөхцөл байдал үүссэн байна.  Энэ үед  ажил тарсан байсан учраас кран дотор хүнгүй байсан байна. Тус аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатараар ахлуулсан ажлын хэсэг, Онцгой комиссын гишүүд газар дээр нь ажиллаж  холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Кран нурах эрсдэлтэй нөхцөл бүрдсэн учраас  ойр орчмын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, 15-р байрны  айл өрхийг түр хугацаанд нүүлгэн шилжүүлээд байна.

Тус өргөх цамхаг нь 45 метр өндөр, 20-30 орчим тонн жинтэй бөгөөд буулгах буюу  аюулгүй болгоход ижил хэмжээний кран шаардлагатай байгаа гэнэ. Ийм кран орон нутагт  байхгүй тул Эрдэнэт хотын компаниудад хандсан байна. Ослын нөхцөл  байдал одоогоор тодорхойгүй бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, ОБГ-ын аврах бүлэг, Цагдаагийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд тухайн газарт ажиллаж байна.

Б.Гантуяа 


Барилгын краны сум хугарч нурах аюултай нөхцөл үүсжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-18 11:41:52
    ??????????????: Очирын Баатар,Ганболд шуналтангууд хулхи чанахгүй кран шахсан тул эвдэрсэн байна,шуналтангууд,,,