Шатаж байсан өвсийг унтрааж гэр, байшин, малын хашааг гал түймрийн аюулаас аварчээ
2022-02-22 18:33:38, 550

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 3 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн ангийн салааны захирагч дэслэгч А.Хашчулуунаар ахлуулсан алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраан, 12х10 харьцаатай өвлийн байшин, 4  ханатай гэр, 4х4 харьцаатай малын хашааг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Тухайн газарт мал бүхий айлын 1 тонн өвс шатаж байжээ.

Сүүлийн үед Мөрөн суманд обьектын гал түймрийн дуудлага нэмэгдэж байгаа аж. Иймээс иргэдийг галтай хог хаягдлыг хогийн суваг, ил цэгт хаяхгүй байх, гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байв.

Мөн цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх,  бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх, хашаандаа ил задгай өвс хураахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Б.Туяа 

 



Шатаж байсан өвсийг унтрааж гэр, байшин, малын хашааг гал түймрийн аюулаас аварчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0