Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олон бод мал хулгайлсан гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн байна. Тодруулбал тус аймгийн харьяат П, Д, Б, Т нар бүлэглэн энэ оны 12 сард Түнэл, Төмөрбулаг, Арбулаг сумдын нутаг дэвсгэрээс 3 удаагийн үйлдлээр бусдын 22 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан байна.
Гэмт этгээдүүдийг айлын өвөлжөөн дээр малыг нядалж байх үед үйлдэл дээр нь баривчилсан байна. Тус аймгийн хэмжээнд оны эхний 11 сард мал хулгайлах гэмт хэрэг буурсан боловч 12 сард өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ. Иймээс малчин иргэдийг малаа тогтмол хариулгатай байлгаж, хулгайд алдсан тохиолдолд яаралтай Цагдаагийн байгууллагад хандахыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас анхааруулж байна.
Мал хулгайлсан бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ |
Сэтгэгдэл бичих