Зам товчлох, цаг хугацаа хожих зэргээр мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа
2021-12-23 16:59:44, 664

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас гол нуурын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, иргэдэд зам товчлох, цаг хугацаа хожих зэргээр мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.Тухайлбал, тус аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Шоолын-Ам гэдэг газар 200 үхэр Эгийн голын усанд боогдсон бөгөөд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд нийт 27 хүн 5 автомашин, 1 завьтайгаар ажиллаж 43 том үхэр, 21 тугал, нийт 64 толгой малыг хуурай газарт шилжүүлэн, хүлээлгэн өгсөн байна.

Иймээс малчид малаа байнгын хариулгатай байлгах, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гол нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, шөнийн цагаар гол нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Б.Ганаа 



Зам товчлох, цаг хугацаа хожих зэргээр мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхаарууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0