Дөрөлж нуурт живсэн автомашиныг татан гаргалаа
2021-12-08 11:04:53, 576

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн  Дөрөлж нуур гэдэг газар шатахуун ачсан автомашин  живсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тус газарт  6 хоног ажиллаж  Хово  загварын шатахуун тээвэрлэгчийг өчигдөр орой  татан гаргасан байна. 

 Нийт 87 метр урттай, 8 метрийн өргөнтэй зурвас гаргаж автомашины толгой хэсгийг  өчигдөр  16 цаг 36 минутад, чиргүүлийг 17 цаг  5 минутад  тус тус нуураас татан гаргаж иргэн Э-д хүлээлгэн өгсөн байна.  Энэ үед  мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байсан гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ.

О.Өлзийбаяр 


Дөрөлж нуурт живсэн автомашиныг татан гаргалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0