Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин Сайдын Яамны Иргэн Цэргийн Дэмжлэгийн Бүлэгтэй хамтран гамшгийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн амь насыг аврах анхны тусламж үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх сургалтыг 5 өдөр зохион байгууллаа.
Сургалтын үеэр их хэмжээтэй цус алдалт, амьсгалын замын бөглөрөл, амьсгалын эрхтэн тогтолцооны хүндрэл, цусны эргэлт, нуруу толгойн гэмтэл, осголтоос хэрхэн урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх болон бусад бэртэл гэмтлийг эмчлэх зэрэг сэдвийн хүрээнд алба хаагчдыг чадваржуулсан байна.
Тус аймагт үер, усны гаралтай дуудлага, газар хөдлөлт гээд гамшиг осол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа үед онол дадлага хослон явагдсан маш их хэрэгтэй сургалт боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын захирагч, хошууч Н.Мягмарсүрэн онцолж байлаа.
Б.Гантуяа
Хамтарсан дадлага сургалтаар алба хаагчдыг чадавхжуулав |
Сэтгэгдэл бичих