Барилга угсралтын ажил гүйцэтгэхийг хориглов
2021-11-19 11:38:49, 449

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газраас аймгийн хэмжээнд барилга угсралтын ажил гүйцэтгэхийг хориглов.

Гадна агаарын температур хасах хэмд хүрсэн учраас барилга угсралтын ажлыг норм, дүрмийн дагуу гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учраас ирэх оны 4 сарын 30 хүртэл түр зогсоож байна.

Тус аймгийн хэмжээнд баригдаж байгаа хаалга, цонх, хучилт, дээврийн битүүмжлэл бүрэн хийгдээгүй, дулаан цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй барилга байгууламж, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг  хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр зогсоох шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн байна.

Б.Ганаа


Барилга угсралтын ажил гүйцэтгэхийг хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0