Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна
2021-11-18 15:35:40, 2050

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр үдээс өмнө Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан нөхцөл байдалтай танилцаж тус ажиллагаанд оролцсон алба хаагчидтай уулзлаа.

Үдээс хойш орон нутгийн цаатан иргэдтэй уулзахаар Цагааннуур сумыг  зорилоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын хойд хил дээр ажиллаж, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги, 0258 дугаар хүчжүүлсэн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ажээ.

Б.Гантуяа 

 

 

 

 

 



Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-19 16:43:05
    Зочин: Amjilt xusie