Мөс цөмөрсний улмаас 2 иргэн амиа алджээ
2021-11-11 10:07:09, 1091

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнгис  гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км, сумын төвөөс хойд зүгт 30 км-т  Шишгэд  голын мөс цөмөрч пургон автомашин живсэн  байна.

Пургон автомашинд  нүүдэл хийж явсан 2 иргэн зорчиж байсан бөгөөд амь насаа алдсан байна.   Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд  пургон автомашинаар зорчиж явсан иргэдийг   Шишхэд голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  өчигдөр  39 настай эмэгтэйн цогцсыг олсон байна.  Өглөөний 9 цагаас 58 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүллээ.

Тус  аймагт он гарсаар мөс цөмөрсний  улмаас 5 иргэн амь насаа алдсан байна. Гол мөрний ус хөлдөөгүй байгаа энэ үед иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын  эрэн хайх салбарын захирагч, хошууч  Н.Мягмарсүрэн анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Алтан 

 


Мөс цөмөрсний улмаас 2 иргэн амиа алджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-13 00:40:10
    Зочин: Нуур бузарлаад новшнууд(