3 метрийн нүхэн жорлонд унасан хүүхдийг эсэн мэнд аврав
2021-07-22 18:09:38, 1029

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх салбарын алба хаагчид 3 метрийн гүн нүхэн жорлонд унасан хүүхдийг эсэн мэнд аварлаа.  Мөрөн сумын Эрчим багийн 19 дүгээр гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан дуудлага энэ сарын 21-ий өдөр ОБГ-т ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид  очиход 1 настай эрэгтэй хүүхэд нүхэн жорлонд унасан байжээ. Аврагчид хүүг эсэн мэнд гаргаж гаргаж  аав Б-д нь хүлээлгэн өгсөн байна. Эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна гэдгийг  ОБГ-аас  анхаарууллаа.

Б.Туяа 



3 метрийн нүхэн жорлонд унасан хүүхдийг эсэн мэнд аврав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0