Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас баяр наадмын амралтын өдрүүдэд эргүүл хяналт шалгалтыг өдөр бүр тогтмол зохион байгуулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 иргэнийг ирүүлж гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж ажилласан байна. Амралтын өдрүүдэд Цагдаагийн газрын 7038102 тоот утсанд иргэдээс нийт 29 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Тодруулбал гэмт хэргийн 11, зөрчлийн 18 дуудлага мэдээлэл ирсэн байна. Албадан саатуулах байранд 18 иргэнийг саатуулсан байна. Хөвсгөл нуурыг зорин явж буй иргэдэд хурдаа тохируулан, суудлаа бүсээ зүүж хөдөлгөөнд оролцохыг уриалан зөвлөмж мэдээллийг өгч ажиллажээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 иргэнийг илрүүлжээ |
Сэтгэгдэл бичих