Амралтын өдрүүдэд Дэлгэрмөрөн голын эрэг дагуу усны болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна. Аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын газар хамтран нэгдсэн удирдамжийн хүрээнд эргүүл хяналтын ажлыг өдөр бүр хийж байна.
Хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 6000 хүн, 1500 гаруй автомашинд үер усны ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна.
Б.Ганаа
Хөдөлгөөнт болон завьт эргүүл өдөр бүр ажиллаж байна |
Сэтгэгдэл бичих