Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голруу сэлэхээр ороод осолджээ
2021-07-09 01:27:32, 2413

  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн  Цагаан-Эрэг  гэдэг газар  5 хүн зугаалж явснаас 1 хүн  Дэлгэрмөрөн  голын усанд сэлэхээр ороод живж амь насаа алджээ. Тодруулбал энэ сарын 7-ы  өдрийн 16  цагт   тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн дуудлагын дагуу  Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16 цаг 14 минутад  очиж, тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат  32 настай,  иргэн Б  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэх гэж ороод живсэн байжээ.  Түүний цогцсыг мөн өдрийн 16 цаг 46  минутад  Дэлгэрмөрөн голын усны мандал  осолдсон газраас 2 км-ын зайтайгаас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Б.Туяа 


Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голруу сэлэхээр ороод осолджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-12 18:27:32
    P.p: l