Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Тэгш булан гэдэг газар 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон. Эрэн хайх ажиллагааг 5 сарын 2-ны өдрийг хүртэл зохион байгуулж, 4 хүний цогцсыг олж, 3 хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсан. Энэ сарын 3-ны өдөр Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Эрлийзийн ферм гэдэг газар Сэлэнгэ мөрний уснаас 32 настай иргэн У-ийн цогцос олдсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Сэлэнгэ мөрөнд осолдсон эмэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Б.Туяа
Сэлэнгэ мөрөнд осолдсон эмэгтэйн цогцос 43 хоногийн дараа олджээ |