Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2021-05-02 16:39:47, 8470

 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум  Тээл багийн  Тэгш булан  гэдэг газар  Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон. Осолдсон 3 иргэний цогцос одоо хүртэл олдоогүй бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ар гэрийнхэнтэй хамтран оролцож байна.  Тус аймгийн Шинэ-Идэр сумын харьяат  50 настай эрэгтэй иргэн Г, Рашаант сумын харьяат 32 настай  эмэгтэй иргэн У,  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат 8 настай иргэн Б  нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Б.Ганаа 



Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна