Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн голд аймгийн төвөөс урд зүгт 4 км-т голын усанд хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт 8 цаг 56 минутад ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 9 цаг 9 минутад очсон байна. Дэлгэрмөрөн голын урд эргээс 10 метр, хойд эргээс 50 метр зайтай, 30 см-ийн гүнтэй усанд Мөрөн сумын харьяат 51 настай, эрэгтэй, иргэн Б нас барсан байдалтай байсан байна. Тухайн газарт 1 цаг 6 минут ажиллаж цогцсыг уснаас гарган аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгчээ.
Б.Туяа
Дэлгэрмөрөн голоос 51 настай эрэгтэй хүний цогцос олджээ |