Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим 13 дугаар багийн Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрнээс үсрэх гэж байсан иргэнийг гүүрэн дээрээс буулгасан байна. Тодруулбал энэ сарын 27-ны өдрийн 15 цаг минутад Онцгой байдлын газарт гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 15:23 цагт очиж 32 минут ажиллан иргэн С-ийг аюулгүй болгон гүүрэн дээрээс буулган аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Тэрбээр 31 настай эрэгтэй бөгөөд ямар шалтгаанаар үсрэх гэж байсныг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.
Б.Ганаа
Хилэнтийн гүүрнээс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ |