Завь хөмөрсний улмаас 7 иргэн осолджээ
2021-04-22 11:26:41, 4491

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн  Тэгш булан  гэдэг газар  аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т    Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон байна. Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар Сэлэнгэ мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч 3 иргэн нь гарч 7 иргэн нь осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна. Өглөөний 6  цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа. 

Б.Туяа 



Завь хөмөрсний улмаас 7 иргэн осолджээ