Мөрөн-Булган чиглэлийн авто замд халтиргаа үүсжээ
2021-04-14 17:05:29, 408

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас Улсын чанартай А0902 Мөрөн - Булган чиглэлийн авто замд халтиргаа гулгаа үүссэн, цас үргэлжлэн орж байгаа тул орон нутагт зорчих жолооч нар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Тус аймгийн Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Цагааннуур суманд аадар бороо, өнгөрсөн шөнө ихэнх нутгаар цас орсон байна . Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүссэн үед жолооч нарыг анхаарал болгоомжтой байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

Б.Туяа 



Мөрөн-Булган чиглэлийн авто замд халтиргаа үүсжээ