Хүчтэй салхины улмаас Хөвсгөл нуурт “өрх” гарчээ
2021-03-14 19:26:47, 1321
 Хөвсгөл аймгийн нийт нутгаар өнгөрсөн шөнөөс эхлэн цасан болон шороон шуурга шуурсан. Хүчтэй салхины улмаас Хөвсгөл нуурын  Мэргэний үзүүр гэдэг газар “өрх” гарсан байна.Тус газарт мэргэжлийн байгууллагууд анхааруулах,  зорчихыг хориглосон тэмдэглэгээг байршуулсан байна. 
"Өрх" гэдэг нь өвлийн улиралд хөлддөггүй  хэсэг газруудыг хэлдэг.  Иймээс  иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  анхаарууллаа.
Б.Туяа 


Хүчтэй салхины улмаас Хөвсгөл нуурт “өрх” гарчээ