Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ 3 дугаар сарын 1-ээс эхлэхтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобуснуудад хяналт шалгалт хийж байна.
Энэ үеэр техникийн бүрэн бүтэн байдал, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхэд коронавирусний халдвараас сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийх зэрэгт шалгалт хийж байна. Мөн Мэргэжлийн хяналтын газраас зорчигч нарт тавих шаардлага, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл зөвлөмжийг нийтийн тээврийн унаа бүрт байршуулж байгаа аж. Тус аймгийн хэмжээнд 3 компанийн 79 автобус хот хоорондын чиглэлд үйлчилгээ үзүүлдэг.
Б.Гантуяа
Хот хоорондын тээврийн автобусанд хяналт шалгалт хийж байна |
|