Удаа дараа зөрчил гаргасан 11 иргэнд хариуцлага тооцжээ
2021-02-14 16:05:19, 2568

 Хөвсгөл аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын захирамжаар 2 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 17-ны өдрийн 06.00 цаг хүртэл аймгийн төв, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.  Хөл хорионы үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тавьсан шаардлага, сануулгыг үл хайхарч, удаа дараа зөрчил гаргасан 11 иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон байна. Цаашид хүн бүр  иргэний үүргээ биелүүлэн гэр гэртээ байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна. Тус аймгийн хэмжээнд 81 хяналтын пост ажиллаж,  постод 213 төрийн алба хаагч  үүрэг гүйцэтгэж байна.

Б.Туяа 


Удаа дараа зөрчил гаргасан 11 иргэнд хариуцлага тооцжээ