Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах” удирдамж болон цаг үеийн байдалтай холбогдуулан аймаг орон нутгийн гаргасан захирамж шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор газрын даргын баталсан хуваарийн дагуу хүнсний үйлдвэр, цех, худалдаа үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. Шалгалтад хүнс үйлдвэрлэлийн 22, худалдаа үйлчилгээ эрхлэгч 119 аж ахуйн нэгж иргэнийг хамруулан эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлт, үйлдвэрлэж, худалдаалж буй хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим, хугацаа, гарал үүсэл, баталгаажилтыг шалгасан байна. Шалгалтаар ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд бүрэн хамруулаагүй, ажилчид, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тогтмол хэмждэггүй, зөвшөөрөгдөөгүй ариутгалын бодис хэрэглэдэг, түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажилтын баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, бүтээгдэхүүн нь хаяг шошго зөрчилтэй, дотоод хяналтыг зохион байгуулдаггүй зэрэг нийт 295 зөрчлийг илрүүлж, 79.0 хувийг нь арилгуулж ажиллалаа.
Шалгалтын явцад аймгийн хүнсний үйлдвэр, цехийн үйлдвэрлэсэн бууз, банш, хиам, зайдас, хэвийн боов, шанзтай еэвэн зэрэг нийт 21 нэрийн бүтээгдэхүүнээс 76 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан, мэдээллийг бүрэн тусгасан хаяг шошготой бүтээгдэхүүнийг худалдаалах талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулсан байна. Мөн Улаанбаатар хот, Говьсүмбэр, Орхон аймгийн 4 цехийн үйлдвэрлэсэн шошгын зөрчилтэй, баталгаажилт нь хангалтгүй зөрчилтэй худалдаалж байсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид нь мэдэгдэн буцаан татан авалт хийлгэх арга хэмжээг авчээ.
Энэ үеэр хадгалалтын хугацаа дууссан, чанар байдлаа алдсан 29 нэрийн 107.5 кг, 758 ширхэг, 3.422.800 төгрөгийн бүтээгдэхүүнийг устгах арга хэмжээг авч, хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх тухай, коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх, хоол, хүнсний гаралтай халдвар хордлогын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай, иргэдийн байршлыг тогтоох QR кодыг хэрхэн үүсгэж, байршуулах талаар зөвлөмжүүдийг өгч биелэлтийг тооцон ажилласан байна.
Б.Ганаа
Мэргэжлийн хяналтын газраас 295 зөрчил илрүүлж 79 хувийг нь арилгуулжээ |