Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд энэ сарын 17-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон. Тус аймаг дахь Цагдаагийн газраас 23 сум, 1 тосгонд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг салбаруудын согтууруулах ундааг лацдаж, хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор хөдөлгөөн хязгаарласан хугацаанд хүнсний хомстол үүсэхээс сэргийлж, томоохон супермаркет, хүнсний дэлгүүрүүд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн хэвийн ажиллаж байна.
Энэ сарын 17-н хүртэл архи, согтууруулах ундаа худалдаалахгүй |