Дэглэм, журам зөрчсөн 2 иргэний нэгийг олж тусгаарлах байранд хүлээлгэн өгчээ
2021-01-27 23:08:48, 3810

  Хөвсгөл аймагт өчигдөр Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад орсон иргэнээс 2 иргэн дэглэм зөрчин гэрээс гарсан, олдохгүй хайж байгаа тухай аймгийн Шуурхай штабаас өдрийн 16 цагт мэдээлсэн. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж оройн 18 цаг 50 минутад Улаанбаатар хотоос ирсэн иргэн М-ийн байгаа газрыг олж тогтоон саатуулж, тусгаарлах байранд хүлээлгэн өгсөн байна. Харин нөгөө иргэн нь олдоогүй байгаа гэнэ.

Гэрийн тусгаарлалт зөрчсөн иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож, тусгаарлах байранд байрлуулж үйлчилгээний зардлыг тухайн иргэн өөрөө төлөх юм. Иймээс иргэдийг гэрийн тусгаарлалтын дэглэм, журмыг чанд сахин мөрдөж байх хэрэгтэйг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулж байна. 

Б.Ганаа



Дэглэм, журам зөрчсөн 2 иргэний нэгийг олж тусгаарлах байранд хүлээлгэн өгчээ