Эхний ээлжинд 131 иргэнээ татан авлаа
2021-01-26 13:03:56, 1720

Хөвсгөл аймаг Улаанбаатар хотод саатсан иргэдээс  эхний ээлжинд 3 автобусаар 131  иргэнийг татан авлаа. Улаанбаатар хотоос орон нутагтаа ирэхээр  800 орчим хүн  хүсэлтээ өгсөн ба  хүсэлт өгсөн иргэдийг аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэлд тулган орон нутгийн иргэд мөн эсэх талаар тулгалт хийж, эрүүл мэндийн шалтгаанаар очсон, жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй, оюутан гэсэн байдлаар эрэмбэлэн татан авалтыг зохион байгуулж байна.

Дараагийн татан авалтын мэдээлэл тодорхойгүй байна. Хэдийгээр шинжилгээ нь сөрөг гарсан иргэдийг татан авч байгаа ч голомттой бүс нутгаас ирж байгаа иргэд гэрийн 14 хоногийн дэглэмийг хатуу мөрдөх   хэрэгтэйг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас  анхааруулж байна.  Мөн иргэд онцын шаардлагагүй  тохиолдолд олон нийтийн газраар үйлчлүүлэхээс татгалзаж  гэртээ байж ойр дотнын хүмүүсээ хамгаалаарай гэдгийг  Шуурхай штабаас  мэдээллээ.

Б.Ганаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Эхний ээлжинд 131 иргэнээ татан авлаа