Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт өчигдөр нийт 7 дуудлага ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн 1, зөрчлийн 6 дуудлага иржээ. Он солигдох мөч буюу өнгөрсөн шөнө архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2 хүн эрүүлжүүлэн саатуулах байранд хоносон байна. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас баярын өдөр иргэдийг торголгүй ихэвчлэн зөвлөмж өгч, азтай жолооч нарт шинэ жилийн гарын бэлэг гардуулсан байна. Тухайлбал орон нутгийн Титаник, Хөвсгөл хүнс, Аяны жолоо зэрэг үйлдвэрүүдтэй хамтран жолооч нарт замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох зөвлөмж, гарын бэлэгтэй өгч ажилласан байна. Мөн Доктор авто сүлжээ Хөвсгөл салбар, Хөвсгөлийн өнгө сайттай хамтран дүрмээ сайн биелүүлж байгаа жолооч нарыг шууд нэвтрүүлгээр тодруулж шагнаж урамшуулжээ.
Б.Туяа
Өнгөрсөн шөнө 2 хүн эрүүлжүүлэн саатуулах байранд хоножээ |