Хөвсгөл нуурын хоолойн мөс нимгэн байгаа учир зорчихгүй байхыг МХГ-аас анхааруулж байна
2021-01-01 19:29:49, 1822

  Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдөр цаг агаар тогтуун дулаан байгаа учраас иргэд гэр бүлээрээ салхинд гарч гол мөрнөөр зорчих, мөсөн дээгүүр гулгах зэрэг тохиолдол их байна.

Ялангуяа өнөөдөр Хөвсгөл нууран дээгүүр хүүхдээ чаргаар чирэх, гулгах, автомашин болон явганаар олон иргэд зорчсон байна.  Хүйтний улирал эхэлж гол мөрөн, нуурын ус хөлдөлт үүсэж байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа гэнэ. Тодруулбал Хөвсгөл нуурын хоолой Эгийн хоолой орчим мөс нимгэн хөлдөлттэй байгаа тул болзошгүй эрсдэлээс сэргийлж явган болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтынх газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Ганаа



Хөвсгөл нуурын хоолойн мөс нимгэн байгаа учир зорчихгүй байхыг МХГ-аас анхааруулж байна