Г.Ширэндэв ЦЕГ-ын даргын тушаалаар “Хамгийн эр зориг, тэсвэр тэвчээртэй” алба хаагчаар шалгарчээ
2020-12-28 23:07:42, 1300

  Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хэсгийн цагдаа, Цагдаагийн ахлагч Г.Ширэндэв Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар энэ оны  “Хамгийн эр зориг, тэсвэр тэвчээртэй” алба хаагчаар шалгарчээ. Өнгөрсөн 10 сарын сүүлээр   Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд байдаг Үүрийн голд гурван  тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26  иргэн усанд урсаж, эрстэх аюулд орсон.

  Энэ тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очиж тусламж  үзүүлж 26 иргэний амь насыг аварсан. Хэрэв  шуурхай арга хэмжээ аваагүй бол бүх иргэд усанд амиа алдах аюултай байжээ. Түүний шагналыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням гардуулан өглөө.

Б.Ганаа



Г.Ширэндэв ЦЕГ-ын даргын тушаалаар “Хамгийн эр зориг, тэсвэр тэвчээртэй” алба хаагчаар шалгарчээ