Мотоциклээр зорчсон иргэдэд арга хэмжээ авч эхэлжээ
2020-12-23 21:11:40, 955

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд энэ оны 12 дугаар сарын 1-нээс ирэх оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглосон боловч иргэд  захирамжийг биелүүлэхгүй байна.

Захирамж гарснаас хойш 14 хоногт иргэдэд сануулах арга хэмжээ авсан боловч зөрчил арилахгүй байгаа тул  мотоциклээр зорчсон иргэдэд Цагдаагийн газраас дараагийн шатны арга хэмжээ авч эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 45 тээврийн хэрэгслийг саатуулж 1225000 төгрөгөөр торгожээ. Энэ сарын 16-нд 32 настай иргэн А согтуугаар мотоциклээр зорчиж байгаад осолд орж амиа алдсан байна. Иймээс  цаг агаар хүйтэрч зам болон бусад зорчих хэсгээр халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл хүндэрч байгаа тул  эрүүл мэндэд учирч болох эрсдэл, хохирлоос урьдчилан сэргийлж мотоциклээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн анхааруулж байлаа.

Б.Гантуяа 


Мотоциклээр зорчсон иргэдэд арга хэмжээ авч эхэлжээ