АНХААРУУЛСААР БАЙТАЛ БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ЯВУУЛАХ ЯВДАЛ ЗОГСОХГҮЙ БАЙНА
2018-07-17 15:32:12, 587
Мөрөн сумын Дэлгэрмөрөн голын орчмоор болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид эргүүл хяналтыг тогтмол хийж байна. Энэ үеэр бага насны хүүхдүүд хараа хяналтгүй голын эргээр тоглох, усанд орох тохиолддол нэмэгдсээр байгаа тул эцэг эхчүүдийг хүүхдүүддээ хараа хяналт тавьж том хүний хяналтгүй гол руу явуулахгүй байхыг анхааруулав. Сүүлийн үед гэнэтийн усархаг бороо орж байгаа учраас болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Дэлгэрмөрөн голын эргээр амарч зугаалж байгаа иргэд болон хүүхдүүдэд анхааруулан сэрэмжлүүлэв. “Завьт эргүүл” наймдугаар сарын 1 хүртэл бүтэн сарын хугацаанд тогтмол ажиллах бөгөөд сануулсаар байтал эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулсаар байна гэдгийг онцгойлон анхааруулж байлаа. Мөн голын усанд автомашинаа угааж байсан иргэдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан байна.
 
Б.Гантуяа


АНХААРУУЛСААР БАЙТАЛ БАГА НАСНЫ ХҮҮХДЭЭ ХАРАА ХЯНАЛТГҮЙ ЯВУУЛАХ ЯВДАЛ ЗОГСОХГҮЙ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0