Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
Тус газарт өнгөрсөн шөнө нийт 10 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэрэг 1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2, зөрчил 9 бүртгэгдэж, эрүүлжүүлэх байранд 9 хүн хоносон байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүйгээр гудамж талбайд унах, улмаар золгүй байдлаар амиа алдахад хүрч байгаа гэнэ. Иймээс иргэд архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа тул малчид малаа хариулгатай байлгахыг анхаарууллаа. Мөн хөл хорионы үед цахим орчныг ашиглан мөрийтэй тоглоом тоглох, залилах гэмт хэрэг үйлдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас анхааруулав.
Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхаарууллаа |